Нийгэм мэдээ

ТАНИЛЦ: Хүй 7 худаг руу үнэгүй үйлчлэх автобус

Баярын өдрүүд буюу долоодугаар сарын 11, 12-нд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн, хот орчмын, зуслангийн, шөнийн тээврийн 117 чиглэлд 695 автобус үйлчилнэ.

Махатама Гандийн гудамж, Нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замын зорчих хэсгийн зорчих хөдөлгөөнийг хаах тул тусгай зөвшөөрөл шаардахгүй Мишээл сити, Дүнжингарав, Вокзал, Нарантуул худалдааны төвд авто зогсоол байгуулсан.

зураг

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үндсэн чиглэлүүдээс

  • “Мишээл сити” төв рүү 15 чиглэлийн 110 автобус,
  • “Дүнжингарав” худалдааны төв рүү 11 чиглэлийн 66,
  • Нарантуул зах руу 11 чиглэлийн 31 автобус,
  • Вокзал руу 18 чиглэлийн 84 автобус, нийт 292 автобусыг үндсэн чиглэлээс татаж иргэдэд үйлчилнэ.

Дээрх 4 зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-нд Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл “Мишээл сити”, “Дүнжингарав” худалдааны төв, Вокзал, Нарантуул худалдааны төвөөс богино эргэлтийн дөрвөн чиглэлд 30 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/ хүртэл таван автобус 4-5 минутын зайтай үнэгүй үйлчилнэ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button