Монгол наадмын цэнгэлийг мохоосон өсдөг сэрвээ

Хурдан морины уралдаан 2022 оноос шинэчлэгдсэн хууль, дүрмийн дагуу зохион байгуулагдаж буй.
Өөрөөр хэлбэл, шинэчлэгдсэн хуулиар Монгол үүлдрийн адууны санг бүрдүүлж дуустал ХХААХҮЯ, мэргэжлийн холбоодтой хамтран дүрэм баталж, тухайн жилийн баяр наадмыг зохион байгуулахаар болж, морьдын сэрвээний өндрийг тусгай төхөөрөмжийн тусламжтайгаар хэмжих болсон.
Уралдаан эхлэх өдрөөс өмнө уяачид хүсвэл морьдоо өөрсдөө хэмжих боломжтой. Мөн морины сэрвээний өндөр хэмжилтийг шууд дамжуулалтаар үзүүлэх дэлгэцийг суурилуулах бөгөөд сэрвээний өндрийн дээд хязгаарыг даага 127, шүдлэн 132, хязаалан 137, соёолон, азарга 140, их нас 141 см байхаар тус тус тогтоосон.

Хэдий нээлттэй, шударга маргаангүй байдлаар хэмжих мэт ойлголт нийгэмд төрүүлсэн ч бодит нөхцөл байдал дээрээ эл ажил хэл ам таталж, уяач иргэдийн гомдол тасрахгүй байгаа. Уяачид морийг уяж, сойж уралдаанд бэлтгэхэд тодорхой бэрхшээлүүдийг багагүй хугацаанд даван туулдаг. Цаг зав, мөнгө хөрөнгөөс гадна моринд хайртай монгол хүний хүсэл мөрөөдөл, догдлол, баяр хөөр, бахархал ч энд хамт явдаг.
Гэвч нойр хоолоо хасч, ар гэрээ ч анхаарлаасаа гадуур орхин байж бэлдсэн морьд нь сэрвээ хэмжээс дээр 60, 70, 80-аараа хасагдаж байна. Мэдээж хэрэг, манай уяачид стандартад нийцэх л морио сойж байгаа. Харин уяаны туршид турах, таргалах хэмжээс хийх үед бороо орсон байх зэрэг нөлөөллөөс болж, сэрвээний өндөрт яльгүй өөрчлөлт орсноор тэд "арчуулж" байна.
Холбогдох албаныхан шинэчилсэн хууль, дүрмээ эргэн нэг харж, бороо ус, бордоо тэжээлээс болсон өөрчлөлтийг тооцоолох зохицуулалт хийхгүй бол, өөрөө өсчихдөг сэрвээнээс болж монгол наадмын цэнгэл мохох вий.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өнгөрсөн жил яагаад оруулсан юм бэ. Сэрвээний өндрөөр адууг монгол, эрлийзээр нь тодорхойлох нь хэр үндэслэлтэй юм бэ. Ард түмэн бараг л хэний адуу хэний адууны угшил гэдгийг хэлээд өгнө шүү дээ. Энэ нь яваандаа баян хоосон дарга цэргийн ялгааг улам нэмэгдүүлж ард түмэнд хооронд нь хагаралдуулж байна.
Монгол морь өндөр байж болно шүү дээ.
юм болгоныг үгүйсгээд байж болохгүй өөрсдөө камераар харж байгаад л хэмжүүлж байгаа хасагдахгүй морь байж л байгаа өндөр хэмжих бол цорын ганц шийдэл өөр ямар ч арга байхгүй цаашидаа хуулиндаа тохируулаад л явах хэрэгтэй хүний морийг эрлийз галбиртай байна гээд хасаад байвал тэнэг хэрэг болох байх л даа өөрсдөө ховдог шунхай сэтгэлээр эрлийз морь уяж авчирчхаад хогын зан гаргаж хэл ам болоод байх хэрэггүй хэмжиж байгаа хүмүүс заавал морь мэддэг байх ёсгүй тоо мэддэг байхад л болно эрлийз морь урдуулж байна минийх яагаад болохгүй гэж гээд яриад байх юм намхан эрлийзээ тэгээд уралдуулаач чадахгүй бол дуугүй л бай даа
Давжаа морь уралдуулж өөрсдийгөө доромжлоод тэрийгээ тэгээд наадсан гэж т1тхээ боль боль..Эрлийз морь л бүгд л уралдуулаач.Сайн болоод л түрүүлээд бн ш дээ.Гадаад хүмүүс ч гэсэн сайхан моринд дуртай.!!