Нийгэм мэдээ
Шагайн харваа: Шилдэг найман баг үлдлээ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээн гурав дахь өдрөө үргэлжилж, шилдэг найман баг үлдээд байна.
Зохион байгуулагчдын зүгээс Ерөнхийлөгчийн цол олгодог болсноос хойш улсын наадамд оролцох шагайн харваачдын тоо нэмэгдэж, жил ирэх тусам хүрээгээ тэлж байгааг онцлон хэлсэн.
Маргааш /2023.07.12/ үдээс өмнө Үндэсний шагайн харвааны тэмцээний манлай багууд тодорно. Энэ жилийн наадамд нийт 600 гаруй харваач оролцож байгаа бөгөөд чансаагаар буюу онооны дарааллаар харваачид жагсаж, эрэмбэлэгдсэн харваачид оролцож байгаагаараа онцлогтой.
Б.БАЯРТ
























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.