ДЭЛХИЙ

Британи эрэгтэй нас барахаасаа өмнө охидынхоо ирээдүйн төрсөн өдрүүдэд зориулж захидал бичжээ

Ник нэртэй Их Британи эрэгтэй тархины хорт хавдар гэж оношлогдож биеийн байдал нь хурдацтай муудаж байсан тул хоёр охиндоо 30 нас хүртэлх төрсөн өдрүүдээрээ унших захиа бичиж үлдээсэн байна. Баруун Сассекс мужид оршин суудагч байсан тэрбээр 2020 онд Рөүз, Софиа нэртэй хоёр охин нь 17 сартай байхад харамсалтайгаар амьсгал хураажээ.

Түүний эхнэр Викториа “Нөхөр маань охидтойгоо төрсөн өдрөөр нь хамт байхыг хүссэн. Хань минь хүн болгонд тусалж дэмжлэг үзүүлдэг, маш түшигтэй хүн байсан. Тэр гайхалтай хүчтэй байсан, цацраг болон хими эмчилгээ хийлгэснийхээ дараа өдөр бүр ажилдаа явдаг байсан нь надад урам зориг өгсөн” гэж хэлсэн байна. Охид саяхан дөрвөн насны төрсөн өдрийнхөө захиаг задлан уншсан байна. Викториа одоо тархины хорт хавдрын талаар хүмүүст лүү их мэдээлэл өгөхийн төлөө ажилладаг аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
дахин зочилч буй .Зочин
дахин зочилч буй .Зочин

мундаг мю ааа

дахин зочилч буй .Зочин
дахин зочилч буй .Зочин

хөөх

Зочин
Зочин

Сайн аав байжээ, Харамсалтай

Холбоотой мэдээ

Back to top button