ДЭЛХИЙ

400 сая ам.доллараас татгалзсан Лионель Месси “Inter Miami” багтай гэрээ хийжээ

Аргентины шигшээ багийн довтлогч Лионель Месси “Inter Miami” багтай 2025 оны төгсгөл хүртэл тоглох гэрээ хийсэн байна. 36 настай тэрбээр 2022-оос 2023 оны улиралын эцэст “Paris Saint Germain” багтай гэрээгээ сунгаагүй тул чөлөөт агент болсон билээ. Түүнийг өөрсдийн лигт тоглуулахын тулд Саудын Арабын “Al-Hilal” клуб жил бүр 400 сая ам.долларын цалинтай гурван жил тоглох санал тавьсан.

“Inter Miami” багт Месси тоглохоор шийдсэн гэх албан ёсны мэдээлэл гарсны дараа “Al-Hilal” түүнд амласан цалингаа нэмж жил бүр 534 сая ам.доллар өгөхийг санал болгосон ч Месси үүнийг нь хүлээн авалгүй “Inter Miami”-д тоглохоор гарын үсэг зуржээ.

Тэрбээр шинэ клубт тоглох гэж байгаа талаарх сэтгэгдлээ илэрхийлэхдээ “Inter Miami болон АНУ-д эхлүүлэх карьерынхаа дараагийн алхмыг тавьсандаа би маш баяртай байна” гэж хэлсэн байна. Inter Miami нь 2018 онд үүсгэн байгуулагдаж АНУ-ын Дээд лигийн хөл бөмбөгийн тэмцээнд 2020 оноос эхлэн өрсөлдөж ирсэн клуб юм.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button