Нийгэм мэдээ

УНТЭ-ийн зогсоол руу орж ирсэн могойг барьж, байгаль хамгаалагчид өгчээ

Сүүлийн хоногуудад үргэлжлэн орсон борооны улмаас нийслэл хотод хортой болон хоргүй могой ихээр үзэгдэж байна.

Долоодугаар сарын 17-ны УНТЭ-ийн А блокын автомашины зогсоол дээр хортой могой байсныг шуурхай арга хэмжээ авч Шуурхай Удирдлага, НЭМА, ЗАА-ны ХАБ-ийн ажилтан нар хамтран Байгаль орчны яамны харьяа байгаль хамгаалагчид аюулгүй хүлээлгэн өглөө.

Иймд та бүхэн сонор сэрэмжтэй байж эмнэлгийн эргэн тойронд могой үзэгдсэн тохиолдолд Шуурхай удирдлагын албанд яаралтай мэдэгдэнэ үү.

Бамбай хоншоорт могой

Монгол орны бүх нутгаар элбэг тархсан #хортой могой бөгөөд сүүлийн үед үерийн усаар дамжин нийслэл хотод ихээр орж ирэх болсон. Ихэвчлэн хад асгатай газраар амьдардаг.

Ерөнхий шинж:

Биеийн урт 70 орчим см

Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.

Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.

Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.

Хүүхэн хараа нь босоо.

Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамарын #4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатайг анхаарна уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button