Үерийн үеэр хэрэглээгүй интернэт, кабелийн төлбөрөөс чөлөөлнө

Нийслэлд долоодугаар сарын 05-ны өдрөөс үргэлжлэн орсон борооны улмаас хот дундуур урсдаг голуудын далан сэтэрч, усны голдирол хааж барьсан байгууламжуудын нөлөөгөөр ус хальж үерийн нөхцөл байдал үүссэн.
Тухайлбал, СБД, БЗД, ХУД-ийн дөрвөн хороо үерт автаж, орон сууцны зоорийн давхрууд усаар дүүрч, цахилгааны хэрэглээг эрсдэлээс сэргийлж хязгаарлалт хийсэн. Зарим орон сууц, гэр хороололд шон, дэд станцууд усанд автаж, эвдрэл үүссэн. Түүнчлэн үерийн нөхцөл байдалтай уялдан үүссэн нэг асуудал бол айл өрхүүдийн кабель, интернэт, суурин утасны хэрэглээний төлбөр юм.
Иргэд байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан ийм тохиолдолд хэрэглээ хийгээгүй өдрүүдийн мөнгийг төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлтэй байгаа ч үйлчилгээ үзүүлэгч ААН-үүд урьдчилан хэлж хаалгах байсан, эсвэл тухайн хандсан өдрөө хүртэлх төлбөрөө төлөөд үйлчилгээгээ хаалгах боломжтой гэсэн мэдээлэл өгч байна.
Харин өчигдөр /2023.07.17/-ийн байдлаар Скаймедиа үерийн улмаас ажиллагаагүй байсан өдрүүдийн төлбөрийг хэрэглэгчдээсээ авахгүй, дараа сард төлбөрөөс тухайн тооцогдсон мөнгийг хасч тооцохоор болжээ.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наад тэнэг гарчигааа сайн унш ямар мал гарчиг өгдөг тэнэг вэ
Вакцин