Нийгэм мэдээ

Үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлнэ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Ус сувгийн удирдах газар /УСУГ/-аас цахимаар удирдан зохион байгуулав. 

- Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барихаар төлөвлөсөн барилгуудын мэдээллийг гаргана-

Энэ үеэр Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газар Ц.Тулга "Үерийн усны урсгалыг удаашруулж, нэвтрүүлэх чадварыг алдагдуулж байгаа барилга байгууламж, зам, гүүр, далан суваг, шуудуу, голдирлыг өөрчилсөн байдалд хяналт тавьж ажиллалаа. Гамшгийн үед шийдвэр гаргах ажлын зураг, үерийн далангийн зургууд, мөн Сэлбэ, Туул голын онцгой хамгаалалтын бүс буюу 245 га талбайд өртөж байгаа 734 барилга байгууламжийн судалгааг гаргасан.

Сэлбэ, Дунд голын онцгой хамгаалалтын бүсэд барьсан болон барихаар төлөвлөсөн барилгуудын мэдээллүүдийг гарган ажиллаж байна. Түүнчлэн үер болсон байршлуудад шороо, элс зөөх дөрвөн чиглэлийн маршрутын схем зургийг бэлтгэсэн. Сэлбэ гол дагуух үерийн эрсдэлтэй 18 байршлыг, Туул голын далангийн эрсдэлийн байдлыг тодорхойлсон. Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны үерт автаж, зоорийн давхар нь усаар дүүрсэн барилгуудын зурган мэдээллийг гаргаж, усны хэмжээг тооцож, энэ дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллалаа. Мөн холбогдох байгууллагуудтай хамтран Сэлбэ голын далангийн байдлыг шалгаж, эвдрэл гэмтлийг засах, шинэчлэх чиглэлээр ажиллаж, үерт автсан барилгуудад үзлэг хийлээ. Энэ дагуу 89 барилгад барилгын чанар, аюулгүй байдлын буюу эрсдэлийн үнэлгээ хийхээр төлөвлөгөө гаргасан" гэв.

-Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй-

Түүнчлэн Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Л.Ариунтуяа  "Зөвшөөрөлгүй барилга, байгууламжид газар олгосон асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Мөн гүүрэн байгууламжууд стандартын бус, шаардлага хангахгүй байгаа. Үерийн нөхцөл байдал цаашид үүсэхийг үгүйсгэхгүй. Иймд дорвитой арга хэмжээ авмаар байна. Усны голдирол өөрчилж барьсан шатахуун түгээх станцууд бий. 2020 оноос хойш ус их хэмжээгээр тогтдог 27 байршлаас 17-г нь шийдсэн. Энэ жил таван байршилд ажил эхлээд явж байгаа. Мөн үерийн бүсэд байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай" гэв.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Анхнаасаа ихэнх нь үерийн аюултайг нь мэдсээр байж албаны хүмүүстйн анхааруулгыг тоолгүй бууж байгаа шүү дээ. Хүний төлөө амьдарч байгаа биш

Zochin
Zochin

Үерийн далангийн гадна бүү хэл дотор нь барилга барих зөвшөөрөл өгөөд, бариулаад, хүлээж аваад, бас өанк нь зээл өгөөд байдаг нь ямар учиртай юм бэ. Эцэст нь иргэд хохироод. Яацан улс юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button