ДЭЛХИЙ

АНУ Хойд Солонгост баривчлагдсан цэрэгт юу тохиолдсоныг илрүүлэхээр ажиллаж байна

АНУ-ын Зэвсэгт хүчин мягмар гарагт (2023.07.19) Хойд Солонгосын хилийг хууль бусаар давсан Травис Кинг нэртэй цэрэгт юу тохиолдсоныг илрүүлэхээр ажиллаж байгаа аж. Батлан хамгаалах яамны нарийн бичгийн дарга Ллойд Остин мэдээлэхдээ Кинг сахилгын шийтгэл авсан үедээ Өмнөд болон Хойд Солонгосын хилийн хамгаалалттай бүсийг зөвшөөрөлгүйгээр, өөрийн хүслээр давсан гэжээ.

Остин мэдэгдэлдээ нэмж хэлэхдээ “Бид түүнийг Хойд Солонгост цагдан хоригдож байгаа гэж үзэж байгаа тул нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж түүний ойр дотнын хүмүүст мэдэгдэнэ” хэмээсэн юм. АНУ-ын Зэвсэгт хүчин “БНАСАУ-ын Ардын армитай хамтран энэхүү асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Бид Хойд Солонгостой өдөр бүр харилцдаг” гэж хурандаа Исаак Тэйлор хэлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Байдены хувьд Ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авснаасаа хойш гадаад бодлоготоо Хойд Солонгост нэг их анхаарал хандуулаагүй байгаа билээ. Гэвч сүүлийн үед Солонгосын хойгт хурцадмал байдал үүсч дээрээс нь Кинг Умард руу хууль бусаар нэвтрэн баривчлагдсан явдал нь Байденд БНСАУ-д илүү анхаарал хандуулах цаг болсныг сануулсан явдал болов.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button