Нийгэм мэдээ

БНСУ үерт өртсөн иргэдээ татвараас чөлөөлж, үйлчилгээний үнийг хямдруулна

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д хүчтэй аадар борооны улмаас 44 хүн амиа алдаж, зургаан хүн ор сураггүй алга болсон.

Одоогийн байдлаар нийт 16,514 хүнийг түр нүүлгэн шилжүүлсний 7,843 нь хоргодох байранд байрласан хэвээр байна гэж Гамшиг, аюулгүй байдлын эсрэг төв штабаас мэдээллээ.

Мөн аадар бороонд 1043 төрийн байгууллага, 948 иргэний өмч эвдэрч сүйдсэн  бөгөөд хохирол нь Өмнөд Чунчон мужид төвлөрсөн байна. Түүнчлэн 332 байшин усанд автсан гэж албаныхан мэдээлэв.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёол  борооны улмаас ихээхэн хохирол амссан 13 бүсийг онцгой гамшгийн бүс болгож, сэргээн босголтын ажилд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хохирогчдод үзүүлэх тусламжийн сан болон бусад хөнгөлөлтөд хамрагдах боломжийг нээжээ.

Гамшгийн онцгой бүсэд хамаарах орон нутгийн засаг захиргаа, дүүргийн албад нь  засгийн газраас тусгай тэтгэмж, тэр дундаа сэргээн босголтын ажилд зарцуулагдах тусгай санхүүжилтийг авдаг. Мөн тус бүсийн оршин суугчид тодорхой хэмжээний татвар төлөхөөс чөлөөлөгдөж, нийтийн үйлчилгээний төлбөрийн хөнгөлөлт эдлэх юм.

Тус улсад гамшгийн онцгой бүс тогтоох стандарт байдаг. Хот, муж, дүүргийн хувьд хохирол 5-11 тэрбум вон, жижиг дүүргүүдийн хувьд 500 сая воноос 1.1 тэрбум воны хохирлыг барагдуулах шаардлага тавигдаж байна.

Ташрамд дурьдахад, БНСУ 2022 онд үер усны аюул нүүрлэхэд Сөүл хотын захиргаанаас подволь, зоорийн давхарт айл амьдруулахгүй байхыг хуулиар зохицуулах болсон. 2020 оны байдлаар Сөүл хотын нийт өрхийн 5% буюу 200,000 орчим өрх нь подвальд амьдарч байна гэсэн судалгааг гаргажээ.

Эх сурвалж: The korea times

Б.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-20 21:43

ГҮЙ ЭЭ ТЭГЭЭД САЯ СЭЛБИЙН ЭРГИЙН УСАНД АВТСАН АЙЛУУДАД АРВАН ТӨГРӨГ БАЙТУГАЙ АЯТАЙХАН САЛААВЧ ӨГСӨН ҮҮ? АЦНУУДАА ХОРВОО ГЭЖ ИДДА ЮМ ДАА

Зочин
Зочин
2023-07-21 17:43

Төр өөрөөсөө холдуулж 1,2 ААНийг буруутайд тооцож тэднээр төр болон иргэдийн хохирлыг барагдуулна гэх юм. Хамаг барилгаа нура�##�гачихаад бас хохирол барагдуулах хөрөнгөтэй хүн Монголд бий юу. Солонгос шиг арга хэмжээ авдаг болмоор юм. Төр л хариуцна шүү дээ. Байг�##�ийн давагдашгүй хүчин зүйл байдаг юм шүү

Холбоотой мэдээ

Back to top button