НАСА-гийн эрдэмтэд: 2024 он энэ жилээс илүү халуун байх магадлалтай

АНУ-ын өмнөд болон баруун өмнөд хэсэгт хэт халуун болж, дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст агаарын температур нэмэгдэж байгаа юм. НАСА-гийн эрдэмтэд ирэх жил манай гарагийн хувьд өмнөхөөсөө ч халуун байхыг анхаарууллаа.
НАСА-гийн эрдэмтэд уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн температурыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж байна гэж мэдэгдэв.
Далайн гадаргуугийн усны температур хэлбэлзэж, Номхон далайн бүс нутгийн цаг уурт нөлөөлдөг нэгэн үзэгдэл бол Эль Нино билээ. Энэ нь сүүлийн саруудад дөнгөж эхэлж байгаа тул дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн хувьд энэ зун тохиож буй хэт халуун төдийлөн нөлөө үзүүлэхгүй байна гэж NASAce Godardes хүрээлэнгийн цаг уур судлаач, Гэвин Шмидт хэлэв.
Тэрбээр "Энэ үзэгдэл дөнгөж сая гарч ирсэн бөгөөд бидний харж байгаа зүйл бол Эл Ниногийн улмаас биш юм. Дулаарал үргэлжилсээр байна гэж бодож байгаа шалтгаан нь бид агаар мандалд хүлэмжийн хийг нэмэгдүүлсээр байгаатай холбоотой. Үүнийг зогсоохгүй бол температур өссөөр байх болно” гэв.
Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албанаас энэ сарын эхээр “өнгөрсөн сар манай гарагийн түүхэн дэх хамгийн халуун зургадугаар сар байсан” гэж мэдээлсэн. АНУ болон Европын цаг уурын агентлагийн бүртгэлд энэ долоодугаар сар манай гарагийн хамгийн дулаан өдрүүд гэж тэмдэглэгдсэн байна.
Халуун нэмэгдсээр байгаа бөгөөд Шмидт 2023 он түүхэн дэх хамгийн дулаахан жил байх магадлал 50-50 хувьтай байна гэж үзсэн. Гэхдээ Эль Ниногийн нөлөөгөөр 2024 онд бүр ч халуун байх магадлалтай аж.
Эх сурвалж: CNN
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.