Нийгэм мэдээ

Ж.Мөнхбат аваргын хөшөөг төрсөн нутагт нь босголоо

Төв аймгийн Эрдэнэсант сум 100 жилийн ойн баяраараа дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулан хөшөө босголоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дурсагдах, далай даян, дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулсан уг хөшөөг Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургуулийн өмнө босгожээ.

Дархан аварга Ж.Мөнхбат 1941оны зургаадугаар сарын 1-нд Төв аймгийн Эрдэнэсант суманд төрсөн. Тэрээр Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн түрүүн олимп, дэлхийн аваргын медалийг авчирсан. Мөн улсын их баяр наадамд зургаа, цагаан сарын барилдаанд мөн зургаан удаа түрүүлсэн домогт хүчтэн билээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-07-22 09:07

Ш�##� өөр төрх бна даа ядаж цээж бүтэн хийчихгүй дээ мөчийг нь таслаад хаясан мэт эвгүй гэж

Saran
Saran
2023-07-22 18:37

Адилгүй болжээ Хайран мөнгө

Холбоотой мэдээ

Back to top button