Сэрэмжлүүлэг: Завхан аймагт тарвага олноороо үхэж, шинжилгээгээр тахлын нян илэрчээ
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум Мөсөн багийн нутагт тарвага олноороо үхэж Зоонозын өвчин судлалын төвийн ажлын хэсэг хайгуул хийж, Мөсөнгийн давааны баруун салаа гэх газарт тарваганы үхдэлээс 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн байдлаар нян судлалын шинжилгээгээр тарваганы үхдэл болон түүний гадны шимэгч болох бүүрэгнээс тарваган тахлын өндөр хоруу чанартай эмгэг төрөгч нян илэрчээ.
Мөн Алтан багийн нутаг Бургаст, Сэнжит, Асгат, Мөсөн багийн нутаг Хүрэн бугат, Уст тээл зэрэг газруудад тарвага олноороо үхэж байгааг Зооноз өвчин судлалын төвд яаралтай мэдэгдсэн тул иргэд, наадамчин олон, аялагчид та бүхэн Эрдэнэхайрхан сумын нийт нутгаас тарвага агнахгүй, тарваганы мах идэхгүй, тарвага худалдах, худалдан авахгүй байх, үхсэн тарвагатай ойртохгүй байж өөрийгөө болон хайртай дотны хүмүүсээ хамгаалаарай. Та бүхнийг тарвага агнахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Б.БАЯРТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шуурхай хурдан мэдээллээчээ.10 хоносон байна шд
ЗА МУУСАЙН БООДОГНЫ ДОНТОНГУУДАА ТАРВАГА АЛААД БООГООД ИДЭХ ДОНГОО ТҮР АЗНААРАЙ ТАХАЛ ТАРВАЛ МОНГОЛ СҮЙРНЭ ШҮҮ
Агналтийг зохистой хийж байвал тахал гарахаас сэргийлдэг гэдэг дээ.Ан амьтан мэдэхгүй улс агнахыг хориглоно л гэх юм өсгөхийн тулд агнах учир бий шүү дээ.Юмыг дандаа хавтгайруулж дампууруулдаг улсын гай даа.
Мөнгөний төлөө хүн чанараа алдагсад үхсэн тарвага битгий зараарай.