Лана Дел Рей сүлжээ ресторанд ажиллаж байна

Лана Дел Рей нэрээр алдаршсан Элизабет Вулридж Алабама мужид байрлалтай “Waffe House” түргэн хоолны газарт ажиллаж байсныг фэнүүд нь анзаарчээ. “Waffle House” нь АНУ-ын 25 мужид 1900 гаруй ресторантай түргэн хоолны сүлжээ юм.
Тэгвэл “Waffle House”-ын Алабама муж дахь нэгэн салбарт “Элизабет Вулридж” гэсэн нэрийн тэмдэгтэй хүн ажиллаж байсныг Карина Сиснерос Хуарес анзаарчээ. Тэрбээр Ланагийн зургийг аваад өөрийн Фэйсбүүк хуудас дээр “Би гайхширсан гэж хэлэхэд хүртэл багадна. Би арав гаруй жил Лана Дел Рейгийн маш том шүтэн бишрэгч байсан болохоор түүнтэй уулзах нь үнэхээр солиотой байлаа” гэсэн тайлбартай бичсэн байна.
Хуаресын авсан зургийг харсан хүмүүс “Лана зүгээр л энгийн байхыг хүссэн байна”, “Тэр үнэхээр даруухан юм. Хүндэлмээр”, “Зүгээр л хоол идэхээр орж иртэл Лана Дел Рей зөөгчөөр ажиллаж байна гээд төсөөл дөө” гэх мэт сэтгэгдэл бичжээ.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ээ хөөрхий дөө амьдрал гэж