ДЭЛХИЙ

АНУ-ын гадаад паспорт хүчгүйдэх боллоо

АНУ дэлхийн хамгийн хүчтэй гадаад паспорттой орнуудын нэг билээ. “EuroNews” сайт мэдээлснээр АНУ гадаад паспортын хүчээр дэлхийн улс орнуудаас наймт жагсаж байгаа аж. 2014 онд АНУ, Их Британи хоёр хамгийн олон улс руу визгүй аялдаг байсан тул хоёул гадаад паспортын хүчээр нэгт ордог байсан юм.

Гэвч сүүлийн арав гаруй жилийн турш АНУ-ын визгүй зорчдог улсуудын тоо цөөрч, үүнийг даган гадаад паспортын хүч нь суларсаар ирэв. Тэгвэл АНУ-ын визтэй зорчдог улсуудын тоог цөөлөх дахин нэг үйл явдал болсон байна. Учир нь гэвэл Европын Холбоо Америк жуулчдаас виз шаардах шийдвэрээ хэрэгжүүлэх төлөвтэй байгаа юм. Одоогоор тус шийдвэрийг 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Гэхдээ хэрэгжүүлж эхлэх хугацааг өмнө нь хойшлуулж байсан тул энэ удаа ч гэсэн хойшлуулах төлөвтэй байгаа хэмээн зарим шинжээчид үзэж буй. Америкчуудаас шаардах визийг захиалахын тулд 8 ам.доллар төлнө. Европын аялал жуулчлалын газар визийг зөвшөөрвөл 3 жилийн турш хүчинтэй байх юм.

Эх сурвалж: CBS News

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button