Нийгэм мэдээ

Т.Бадамжунайг үргэлжлүүлэн нэг сар хорих байсан ч СУЛЛАЖЭЭ

Т.Бадамжунайг долдугаар сарын 9-ний өдөр сулласан байна.

Уг нь долдугаар сарын 5-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаж, түүний цагдан хоригдох хугацааг нэг сараар сунган шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, наймдугаар сарын 5 хүртэл цагдан хорих болоод байв.

Тэгсэн ч өмгөөлөгчийн хүсэлтээр Т.Бадамжунайг суллажээ. Учир шалтгаан, хууль зүйн үндэслэлийг удахгүй шүүхийн байгууллагаас дэлгэрэнгүй мэдээлнэ гэлээ.

Нэмэлт мэдээлэл өгөхөд, "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсаас авчирсан Т.Бадамжунайн хэргийг НПГ хянаж дуусаагүй, шүүхэд шилжүүлээгүй байна.

НПГ-аас Т.Бадамжунайг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад байгаа билээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Балган
Балган

Мөнгөтөй эрх мэдэлтэй хүнд Монголын шүүх их л энэрэнгүй хүнлэг хандах юм яамаар ч юм бэ дээ

Зочинada
Зочинada

mongoliin bodit baidal ene dee

Зочин
Зочин

Данх дандаа л худлаа попордог шүү дээ, энэ удаад ч ялгаагүй. Намын ах нар нь дарамталж байгаа шүү дээ. Попрохоо болиод зайлаа.

Уншигч
Уншигч

Дарга нар цөмөөрөө холбоотой болохоор аргагүй ээ. Одоо ингээд л сүр дуулиантай баривчилгаа дуусна.

Зочин
Зочин

Тэнд устгах

123бөбө
123бөбө

Энэ шүүх прокурор ялзарчээ, Шударга бусын хонгилоос яаж гарна даа

bat
bat

mongoliin shuuhiig humruhgui bol avilagchid hezeech zogsohgui shuu dee.

Зочин
Зочин
Reply to  bat

Бүх зүйл цаг хугацаатай, цааз хуультай Мөнхөд дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэж байхгүй, үйлийн үр нь удам угсаа дамжин нэхлээ буулгана......Байгалийн жамыг Авлигаар аргадаж, аргалж дийлэхгүй

бүсгүй
бүсгүй

Өөрийг нь дийлэхгүй бол хүүхдийг нь оролд

ишхүү
ишхүү

одоо шагнал авч баатар болох байх даа

Зочинзочин
Зочинзочин

Сулланаа гэж хэлээгүй юу, Дарга нарын нууцыг мэддэг

Зочин
Зочин

Хориотой байхад яачихаад байгаа юм, Маш их хор хөнөөл, завхрал, барагдашгүй балагтай биз дээ Өршөөх учиргүй,

Зочин
Зочин

Одоо эзэн Ми.Энхболдтойгоо виски тулгаад инээд алдаад, яаж цагаадуулах талаараа ярилцаж байгаа. Оюунэрдэнэ яг Элбэгдоржтой адилхан МОНГОЛЧУУДЫГ ХОШГОРУУЛАХ юм даа.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюун-Эрдэнэдээ биш энэ Монголын хууль шүүхийн байгууллага чинь ийм байдалтай байна шүү дээ.Оюун-Эрдэнэ Шүүх,Прокурорт нөлөөлөх эрхгүй..

Зочин
Зочин
Reply to  Зочин

Оюун-Эрдэнэ, Засгийн газар, Их хурлын шударга ёсыг тогтоох үйл хэргийг эсэргүүцэгчид хийж байгаа ажил, Монгол төрийн төлөө зүтгэж явсан Өвгөдийн ариун сүнс, Мөнх тэнгэр бүрэн харж байгаа шүү, Байгал, лусын эзэд ч нэхлээ нэхнэ Төрийн эсрэг үйлийн нэхэл хатуугаас хатуу, чангаас чанга байдаг юм ........Түүхэнд хараас хар намтраа арилашгүйгээр үлдээсэн хар үйлтнүүд

Холбоотой мэдээ

Back to top button