Нийгэм мэдээ

Аяллын блогчин Нусейр Ясин Улаанбаатарт ‘’Nas Summit’’ шоугаа хийнэ

Дэлхийг тойрон аялагч, аяллын влог хийдэг “Nas Daily” буюу Нусейр Ясин өөрийн хуудсуудаар дамжуулан ирэх долоо хоногт Монгол Улсад ирэхээ мэдээлжээ.

Нусейр Ясин дэлхийг тойрон аялж, очсон улс бүрийнхээ өвөрмөц ёс заншил, соёл уламжлал, онцгой хүн, сайн сайхныг нь нэг минутад багтаан сурталчлан таниулдаг.

Тэрбээр Монгол Улсад хийх аяллынхаа үеэр наймдугаар сарын 19-нд Улаанбаатар хотод ‘’Nas Summit’’ хэмээх арга хэмжээ зохион байгуулна. Уг арга хэмжээ нь интернэтэд олон сая дагагчтай контент бүтээгчид залууст өөрсдийн туршлагаа хуваалцдаг бөгөөд жил бүр дэлхийн 10 хотод зохион байгуулдаг байна.

Манай нийслэл “Nas Summit”-г хүлээн авах тав дахь хот болж байгаа бөгөөд өмнө нь Индонезийн Жакарта, АНЭУ-ын Дубай, Израйлийн Тел-Авив, Английн Лондон хотуудад зохион байгуулжээ.

Арга хэмжээнд 64 сая дагагчтай Нусейр Ясинаас гадна 21 сая дагагчтай Энэтхэгийн “YouTuber” Друв Рати, 3.8 сая дагагчтай АНУ-ын аяллын “vlogger” Алина Тамир зэрэг 10 гаруй аялагч хүрэлцэн ирж, Монгол Улсаар аялан манай улсын талаар контент бүтээж, залуустай туршлагаа хуваалцана.

Ц.ДАВААСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button