Япон: 3 сая хүн амьдралаа залгуулахын тулд хоёр ажил хийж байна

Өнгөрсөн жилийн байдлаар Японд 3.05 сая хүн хоёр ажил зэрэг хийж байж амьдралаа залгуулж байна гэдгийг судалгаагаар тогтоожээ. Японы дотоод хэрэг, харилцаа холбооны яам таван жил тутам улсынхаа хөдөлмөр эрхлэлтийн бүтцийг судалдаг аж.
Өнгөрсөн баасан гарагт (2023.07.21) гаргасан хамгийн сүүлийн судалгаа хоёр ажил эрхэлж буй хүмүүсийн тоо нь 2017 оны мөн үеэс 600 мянгаар нэмэгдсэн гэдгийг харуулжээ.
Дотоод хэрэг, харилцаа холбооны яам өнгөрсөн жилийн аравдугаар сард 540 мянган өрхөөс судалгаа авсан байна. Үр дүнд нь хоёр ажил хийдэг иргэд нийт судалгаанд оролцсон хүмүүсийн 4.8 хувийг эзэлж, өмнөх судалгаанаас 0.9 хувиар ихэссэн гэдгийг илрүүлсэн аж. Мөн бүтэн цагаар ажилладаг хүмүүсийн 2.5 хувь, цагийн ажил хийдэг хүмүүсийн 7.2 хувь нь давхар ажил хийдэг байна.
Дээрээс нь одоогоор давхар ажил хийдэггүй 4.93 сая хүн хоёр дахь ажил олж хийх бодолтой байгаа нь тогтоогджээ. Энэ нь сүүлийн судалгаанаас 930,000-аар өссөн үзүүлэлт юм.
Эх сурвалж: Asahi Shimbun
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.