ДЭЛХИЙ

"Оппенхаймер" киног Энэтхэгчүүд бойкотлоно

МУМБАЙ, долоодугаар сарын 24 - Цөмийн зэвсгийн тухай "Оппенхаймер" кинонд дурдагдсан  Хинду шашны ариун судрыг харуулсан хэсэг Энэтхэгт олон нийтийн сүлжээгээр шуугиан дэгдээж, нэгэн үндсэрхэг бүлэглэл "Хинду шашин руу довтолсон аймшигт халдлага" гэж нэрлэсэн тул олон хэрэглэгчид уг киног бойкотлохоо мэдэгдэв.

Уг үзэгдэлд гол дүрийн баатар бэлгийн харьцаанд орохын өмнөхөн Хинду судрын ариун хэсэг гэж тооцогддог Бхагвад Гитагийн шүлгийг уншиж байгаагаар гардаг.

Баасан гарагт Энэтхэгт олны анхаарлыг татсан энэхүү  киног 12-оос доош насны үзэгчдэд киноны гэрчилгээ олгох төв зөвлөлөөс U/A үнэлгээ өгсөн байна.

"Үүнийг яаралтай шалгаж, холбогдох хүмүүсийг хатуу шийтгэх хэрэгтэй" гэж үндсэрхэг үзэлтэй "Соёлыг аврах Энэтхэг сан" хэвлэлд өгсөн мэдээлэлдээ дурджээ. Тус байгууллагыг үүсгэн байгуулагч, төрийн албан хаагч Удай Махуркарын киног буруушаасан сэтгэгдлүүд мөн 3600 гаруй удаа жиргэсэн байна.

Тус киноны продюсеруудын орон нутгийн нэгж болох Энэтхэгийн Universal Pictures компани тайлбар өгөх хүсэлтэд хариу өгөөгүй байна. Кристофер Ноланы найруулсан уг кинонд дэлхийн хоёрдугаар дайны үед атомын бөмбөг бүтээх ажлыг удирдаж байсан АНУ-ын физикч Ж.Роберт Оппенхаймерын дүрд Килиан Мурфи тоглосон юм.

Оппенхаймер баасан гарагаас  хойш Энэтхэгт 600 орчим сая рупи буюу 7.33 сая ам.долларын орлого олсон гэж Warner Bros Discovery  мэдэгдэв.

Онлайн стриминг үйлчилгээнээг  хориглохоор тэмцэж буй Энэтхэгийн кино театрууд ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд "Oppenheimer" болон "Барби" киног ашиглаж байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Халх
Халх

Хөгийн оркууд эсэргүүцээд яахав дээ

Холбоотой мэдээ

Back to top button