Нийгэм мэдээ
Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн үндэслэлээр яллагдагчаар татжээ

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайн хэргийг шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлээд байгаа юм.
Энэ хүрээнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Т.Бадамжунайд хахууль өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна. Тус мэдээллийг прокурорын байгууллага үнэн гэж баталгаажууллаа. Ц.Анандбазарыг яллагдагчаар татах тогтоол гарчээ.
Түүнд холбогдох хэргийг өдгөө прокурор хянаж байна. Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн аж.
Өмнө нь УИХ-ын гишүүн Ц.Анандбазар хүчирхийллийн асуудлаар шалгуулж, яллагдагчаар татагдсан ч гэрч мэдүүлгээс буцсанаар хэрэг хэрэгсэхгүй болж байв.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.