Нийгэм мэдээ

Нүүрсний хэрэг: Таван хэргийг шүүх шийдсэний дотор төрийн өндөр албан тушаалтан байхгүй

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр (2023.07.26) хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Энэ үеэр нүүрсний гэх тодотголтой хэргийн талаарх шинэчилсэн мэдээллийг танилцууллаа.

Тодруулбал, 63 хүнд холбогдох найман хэрэг анхан шатны шүүхэд ирсэн байна. 33-ыг нь анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн бол 30-ыг нь хянаж байгаа аж. Харин давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг шилжсэнээс нэгийг нь шийдвэрлэсэн. Өдгөө таван хүнд холбогдох нэг хэргийг хянаж байгаа аж.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргүүдийг тодруулбал:

  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын сум дундын шүүхэд гурван хэрэг
  • Сонгинохайрхан дүүргийн анхан шатны шүүхэд нэг хэрэг
  • Баянгол дүүргийн анхан шатны шүүхэд нэг хэргийг тус тус шийдвэрлэжээ.

Энэ дунд төрийн өндөр албан тушаалтанд холбогдох хэрэг байхгүй юм байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин НАРАНГЭРЭЛ
Зочин НАРАНГЭРЭЛ

мэдээж яаж байх юм бэ цаагуур аа хөндлөнгийн хамаарал бүхий нөхдүүдээр хийлгэж байгаа ш дээ уг чанартай бол ар талыг дарганцарууд нь хангаж луйвар хийж байгаа ш дээ ингэж хэллээ гээд ард иргэд үнэмшихгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button