Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, дахин шүүнэ

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр (2023.07.27) Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн байна. Улмаар тэднийг цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүхээс өмнө нь Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэн цагаатгасан.
Тухайн үед, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас,
"Залилах гэмт хэрэг нь эзэмшигч, өмчлөгчийн буюу хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч нар тухайн газруудыг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлж аваагүй, харин ашиглах зориулалтаар зөвшөөрөл гаргуулсан боловч зориулалтын бусаар ашигласан гэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн хэмээн мэдээлж байлаа.
Энэ шийдвэрийн дараа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Хэн гэж шүүгч цагаатгасныг олж мэднэ" гэсэн агуулгатай яриаг хэвлэл мэдээллийн байгууллагад өгсөн байдаг. Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг цагаатгах нь зүйд нийцэхгүй гэж үзэх хэсэг салбарын сайдаас эхлээд олон байлаа.
Тэгвэл шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн прокурор эсэргүүцэл бичиж байсан. Өнөөдөр прокурорын эсэргүүцлийг шүүх хэлэлцээд хүлээж авсан нь энэ юм байна.
Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлээд Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарыг дахин анхан шатны шүүхээр шүүх процесс өрнөж эхлэх нь.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Күкшү минь хирээ мэдэж донгодож бай !
Шүүгчид ч мөнгийг ёстой нэг хага шааж байгаа даа
Залилангийн гэр бүл хол явахгүй болтой одоо салж бга гэж дуулдсан тусдаа амьдарч бга гэсэн хорвоо цээрлүүлж бна даа нүгэл нүдээрээ гарна гэдэг л энэ бхдаа олон хүний өмч хөрөнгө газрыг луйвардаж баяжсан хулгайчууд гэсэн ш дэ
2 хулнайч залилан үр хүүхдүүд нь хараад ичдэг бхдаа ингэж ч монголын хамгийн баян эмэгтэй болоод ч яах юм билээ дээ ичиж үхмэр луйвар үалилангаар баяжсаныг баян гэдэггүй юм үхэтлээ хөдөлмөрлөж шударга үнэнээр мөнгө олсоныг жинхэнэ баян гэдэгийн Баясгалан гуай
Хужаагийн хошного долоогчид оо. Та нарт зориулав түй май.
olj medeh gej yu yri bn ve? togtool shiidvert hen gariin useg zurav ? gariin useg ner bhgui togtool gargadag shuuh delhiid gants baidag boloo yu? saidaa !
Ямар ч боловсрол мэдлэггүй хүмүүс хуулиа мэдэхгүй шуналтаж байгаад аа.ын хаалга татаж дээ зүгээр хүмүүс дээр прокурор эрүү үссгэх үү
Uhen dald Orson mahan mantuug ter ih avilga ugdug mungiig ni huraaj upon mafiin mungu ugaaj bgaa biz
Хөгжлийн банкны албан тушаалын хэргээс мултрагсдад прокурорууд бас эсэргүүцэл бичих хэрэгтэй. Болдбаатар шүүгч бол АН-н Оюунбаатарын дүү, улс төрийн ашиг сонирхол үйлчилсэн
Японд сумо барилдаж байсан тэндээ л юм байгаа биз адилхан л хүн хүн бүрт хууль тэгш үйлчлэх л болно хүртэх ёстойг нь хүртээ карма хаалга хэзээ ч андуурдаггүй шүү