Нийгэм мэдээ

"Найман ишиг"-ний гэх хэргийг маргааш нээлттэй шүүнэ

"Найман ишигний" гэх тодотголтой малын хулгайн хэргийг давж заалдах шатны шүүх хурал маргааш /2023.08.02/ 10.00 цагт Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын байранд эхэлнэ.  

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын малчин Г, Т гэх эхнэр нөхөр хоёр малын хулгайн хэргээр 2- 2.6 жилийн хорих ял эдэлж байгаа бөгөөд тэдний ард ой 2 сартай охин, 80 настай ээж, өсвөр насны хүүхдүүд нь үлдсэн.

ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанаас "...Г, Т нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, Г-д 2 жил 6 сар, Т-д 2 жилийн хорих ял оногдуулсан. Эрүүгийн хуульд бүлэглэн мал хулгайлсан 2 жилээс 8 жилийн хугацаанд зөвхөн хорин ял шийтгэнэ гэж заасан. Үүний дагуу шүүхээр шийдвэрлэсэн.

Олон нийтийн сүлжээгээр яриад байгаа шиг хорихоос өөр ял сонгох санкц энэ хуульд байхгүй юм" гэсэн. Харин иргэдийн дунд нүүрсний хэрэгт холбогдсон болон Хөгжлийн банкны зээлдэгч нэр нөлөө бүхий хүмүүсийг зохих хуулиар үнэн зөв шийдэж чадсан уу хэмээн харицуулсан байдлаар эсэргүүцэл илэрхийлснээр энэ хэрэг олны анхаарлыг татаад байгаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАН ын буянаар Монгол зэрлэг нийгэмд шилжээд мөнгөтэй нь даам болж мөнгөгүй нь улных болох шив

Зочин
Зочин

Хөгжлийн банкийг тоносон, олон тэрбумаар хохироосон Эрэл Эрдэнэбат, Буян Жаргалсайхан, БЭРЭН Мөнхтөр, Гарамжав нарыг яаж ч чадахгүй мөртлөө 2 сая төг ишиг мал хулгайлсан хүнд төрийн сүрийг үзүүлж, 2 жилийн ял өгч сүржигнэж гэнэ. Манай төр засаг гэж хогийн гарууд.

Зочин
Зочин

Өргөдөл өгсөн хүмүүс хохиролгүй байж, өргөдлөө татаад , өр зөөлөн сэтгэл гаргаж эцэг эх хүүхдүүдийг хурдан уулзуулж буян болоосой, хуулийнхан нь үнэн зөвийг шударга шүүж өгч эцэг эхээ санан бэтгэрч энэ халуунд явган хонио хариулж, дүүгээ асарч ядарч байгаа хүүхдүүдийг элэг бүтэн, эрүүл саруул эцэг эхтэй нь уулзуулж өгөөч

Зочин
Зочин

Хууль хэнд хэрхэн vйлчилээд байгаагийн тод жишээ эндээс харагдаж бна!

Зочин
Зочин

Эдгээр хүмүүс мал хулгайлах гэмт үйлдлийг удаа дараа хийсэн юм гэнэлээ.

Иргэн
Иргэн

Хүүхдийнх нь зургийг ингэж тавихаа болиоч ээ.ямар муухай сайт вэ.

Зочин
Зочин

Mungutei xymyyst xamgiin sainaar yilchildeg, yaduu buurai doroitoi baij bolox xamgiin xatuugaar xanddag iim shyyx zasaglal baisnaas baigaagyi ni deer. Shyyx zasaglaliin shinechleliig yaraltai xiimeer bn

Холбоотой мэдээ

Back to top button