Твиттерийн төв оффис дээр байрлуулсан “X” логог буулгажээ

Твиттер компанийн шувуутай логог Илон Маск өөрчилж “X” тэмдэг болгосон билээ. Тус шийдвэрийг Маск долоодугаар сарын 24-ны өдөр танилцуулж, өнгөрсөн баасан гарагт /2023.07.28/ компанийнхаа төв оффис шинэ логогоо дээр байршуулсан юм.
Тэгвэл Сан Франциско дахь Твиттерийн төв оффис дээр байрлуулсан “X” логог өчигдөр буулгасан байна.
Учир нь гэвэл тус лого шөнө хэтэрхий хурц гэрэлтэж, үүнтэй холбогдон 24 гомдол үүссэн аж.
Сан Франциско хотын Барилгын хяналтын газрын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт /2023.07.31/ “Өнөө өглөө хотын байцаагчид логог буулгаж байгааг харсан.Тус барилгын өмчлөгчид гэрэлтүүлэгтэй байгууламж зөвшөөрөлгүй суурилуулсны торгуулийг ноогдуулна” хэмээсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд гомдол гаргасны улмаас Твиттер шинэ логогоо буулгасан мэт мэдээлж байгаа ч тус компани өөрсдийн шийдвэрээр төв оффисын байрнаасаа буулгасан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.