Бээжин: Үерийн улмаас амиа алдагсдын тоо 20 болов

Одоогийн байдлааар БНХАУ-ын нийслэл Бээжин хотод үерийн улмаас 20 хүн амиа алдсан гэж мэдээлжээ.
Өнгөрөгч бямба гарагаас эхэлсэн хүчтэй аадар бороо нь Доксури хар салхинаас үүдэлтэй юм. Бээжинд 11, Хэбэй мужид 9 хүн амиа алдсан байна гэж “Синьхуа”-аас мэдээлсэн байна. Мөн 27 хүн Бээжинд, зургаа нь Хэбэйд сураггүй алга болсон гэжээ. Алга бологсдын 13 нь Ментугоу хотод, бусад нь Чанпин, Фангшан дүүргийнх байжээ.
Аадар борооны улмаас метроны шугамууд хаагдаж, олон ч нислэг цуцлагдсан билээ.
Түүнчлэн ноцтой хохирол амссан Бээжин хотын Ментуго дүүргийн гудамжууд ус, өтгөн шавар, ойролцоох уулсаас урсан буусан хог хаягдлаар дүүрсэн байна. Замын хашлага, явган хүний замыг хаасан ус, шаврыг цэвэрлэхийн тулд экскаватор, бульдозер зэрэг хүнд даацын машинууд ашиглаж байгаа юм.
Аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа бөгөөд Ментуго, Фангшан хотууд үерийн аюулын өндөр түвшинд хамаарч байна.
Эх сурвалж: Nbcnews
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.