Сэрэмжлүүлэг: Автомашинууд усанд урсаж, хоёр иргэн амиа алдлаа

Товч агуулга: Ховд аймгийн Манхан, Зэрэг сумдад автомашин үерийн усанд урсаж, боогдох үеэр 54 настай эмэгтэй, 45 настай эрэгтэй урсаж, амиа алджээ.
Ховд аймгийн Манхан сумын Ботгон багийн Хавчиг гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 40 км/-т Ховд аймгийн Жаргалант сумаас Мөст сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин үерийн усанд урсаж боогдсон, 1 хүн сураггүй болсон тухай дуудлагыг 08.02-ны өдрийн 18:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б “Волтз” загварын суудлын автомашин /6 зорчигчтой/ үерийн усанд урсаж, боогдсон байсныг аюулгүй газарт гарган, иргэн Г /54 настай, эмэгтэй/ үерийн усанд урссан байсныг анх осолдсон газраас баруун хойд зүгт 200 метр зайтай газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид 06:00 цагт шилжүүлэн өгсөн.
Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн “Хойд шилийн хясаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 140 км, сумын төвөөс баруун хойд 120 км 2 гэр, 1 автомашин /2 зорчигчтой/ үерийн усанд урссан тухай дуудлагыг 08.02-ны 23:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Зэрэг сум дахь Гал түймэр унтраах, аврах 70 дугаар ангийн алба хаагчид очиж иргэн Б /45 настай, эрэгтэй/-ийн “Приус-20” загварын 1 зорчигчтой суудлын автомашин үерийн усанд урсаж, сураггүй болсон байсныг иргэн А /63 настай, эрэгтэй/-г анх урссан газраас баруун хойд зүгт 500 метрийн зайд эсэн мэнд байсныг олж, мөн өдрийн 04:35 цагт иргэн Б/45 настай, эрэгтэй/-ийн цогцсыг анх осолдсон газраас баруун хойд зүгт 3.5 км зайд Гүвээ багийн “Цагаан бургасангын хэв” гэдэг газраас цогцсыг олж, аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.
Эх сурвалж: ОБЕГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Aimaar ymaa, ard irgedee uer us ursaj bhad zorchgui baival yasan. anhaaral bolgoomjtoi yvaach