Нийгэм мэдээ

Амьтны үнэлгээ шинэчлэгдэж, аргаль 22 сая, шонхор 16 сая, тарвага 410 мянга боллоо

Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ шинэчлэгдлээ. Монгол улсын засгийн газрын 2023 оны долоодугаар сарын 05-ны 260 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг шинэчлэн баталж, мөрдөж эхэллээ.

Дээрх үнэлгээний онцлог нь амьтан тус бүрийг эр, эм, төл гэж ялгалгүй бодгалиар нь үнэлсэн байна.

Амьтны тухай хуулиар зохих зөвшөөрөлгүй хууль бусаар агнасан тохиолдолд Амьтны нөөцөд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ тус үнэлгээг /37.2./ Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.

Иймд иргэн та болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаална уу.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тарвагаар хоол хийдэг хүмүүсээс
Юуг нь авахийн. Хуцаа

Зочин
Зочин

Төгрөгийн ханш ч унаж байна доо, саарал чоно гэдэг нь талын чоныг хэлээд байна уу, уулын чоно бол хог нэгээрээ л байна, хэдэн буяныг нь чононд бариулаад дуусгах нь ээ

Батганаа
Батганаа

Чоноо тал хээр хангай гэж ялгахгүй бол хангайн чоно хэдэн арваараа өсөж мал ан амьтдыг хядаж байна сая хэдэн зуугын малаа идүүлээд бос 2сая 600 мянгаар торгуулж байж малаа хамгаалах болж байнуу...

Холбоотой мэдээ

Back to top button