Нийгэм мэдээ
55 настай, уран барималч эрэгтэй өмнө нь галт зэвсэг ашиглан танхайрч байжээ

Баянгол дүүргийн 30 дугаар хороо, X хороооллын .. дүгээр байрны тагтан дээрээс дээш буудсан талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад өчигдөр /2023.08.03/ 13.05 цагийн үед ирсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очсон байна.
Тэгэхэд тус байрны ... давхарт оршин суугч, уран барималч Ц.Г гэх 55 настай эрэгтэй өөрийн эзэмшлийн “Вепрь” загварын буугаар хоёр удаа буудсан бөгөөд дээд давхрын айлууд тагтан дээрээсээ хогоо хаяснаас болсон гэжээ.
Тухайн иргэн энэ гэртээ ганцаараа байх үедээ архи уусан аж. Мөн тэрбээр өмнө нь галт зэвсэг ашиглан танхайрч байсан гэх мэдээлэл байна.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаясан хогоосоо дор өмхий оркуудтай ухамсрын түвшинд нь тааруулж харьцсан байна.
Буудах багадахаар бүдүүлэг хүмүүсээ яах вэ хэдүүлээ? Хог хаясан хүнд арга хэмжээ аваагүй дээ. Автобусны буудлыг зогсоол болгосон нөхдийг яахав...
Давтан танхайрсан хэрэг болжээ
Хог хаядаг этгээдийг буугаар биш бичлэгээр л барина. Ганц удаагийнх нэмэргүй чимээгүй бичсээр 1 сая орчим болохоор нь цагдаад гомдо гаргаад өгчих. Нэг жилдээ багтахгүй ол бас хүчингүй болдог. БУу бол бүгдийг айлгаж байна. Ийм юм байж болохгүй.
10 дугаар хорооллын бууч
3 дах удаагаа бол хүн алах юм байна даа.Буунаас хол бай эсвэл архиа боль.Чамд аль нэг нь байна .Нүгэл ээ дийлэхгүй гэмгүй хүн алчхав