ДЭЛХИЙ

АНУ, Япон, БНСУ анх удаа гурвалсан уулзалт хийнэ

АНУ, Өмнөд Солонгос болон Япон улсууд өнөөдөр хамгийн анхны гурвалсан уулзалтаа хийх гэж байна. Тэд Мэрилэнд мужид оршдог Кэмп Дэйвид нэртэй АНУ-ын Ерөнхийлөгчийн амралтын өргөөнд чуулах юм. Энэхүү уулзалт нь Хойд Солонгосын уур хилэнг хүргэх нь гарцаагүй.

Учир нь АНУ, Өмнөд Солонгос болон Япон гурав цэргийн хамтын ажиллагаагаа бататгаж байгаа нь улсынхаа цэргийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд хүргэж байна гэж Умард Солонгос мэдэгдсэн юм.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл мягмар гарагт (2023.08.15)Умардаас үзүүлж буй цөмийн зэвсгийн эрсдэлийг шийдэхийн тулд гурван улсын хооронд батлан хамгаалахын хамтын үйл ажиллагааг нэмэгдүүлэхийг уриалсан байна.

Харин АНУ Ази дахь хамгийн чухал хоёр холбоотон улстай харилцааны шинэ үе эхлүүлэхийг амласан юм. Уулзалтын дараа Байден гурван улс пуужингаас хамгаалах системийн хөгжүүлэлт дээр хамтран ажиллах болсныг зарлана гэж шинжээчид үзэж буй. Цагаан ордны Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан зөвлөх Курт Кэмпбелл Токио, Сөүлтэй үүсгэсэн харилцаа нь 21-р зууныг тодорхойлох гурван талт харилцаа байх болно хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button