ДЭЛХИЙ

Тенерифегийн түймэр: Испанийн арал дахь оршин суугчдыг нүүлгэв

Пүрэв гарагт Испанийн Тенерифе арлын уулархаг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 41км үргэлжилсэн хээрийн түймрийг унтраахаар гал сөнөөгчид тэмцэж, 3000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн билээ.

Энэ зуны халуун, хуурай цаг агаар Европ болон Канадын баруун хэсэгт ой хээрийн түймэр гарахад нөлөөлсөн. Хавайн Мауи хот мөн ой хээрийн түймэрт өртөж, ойролцоогоор 106 хүн амиа алдсан юм.

Эрдэмтэд түлшний хэрэглээнээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт нь цаг агаарын эрс тэс үзэгдэл болоход нөлөөлсөн гэж үзэж байгаа юм.

Канарын арлуудад өнгөрсөн долоо хоногт болсон хэт халалтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгджээ. Эрх баригчид 17 нисэх онгоц, нийт 350 гал сөнөөгч, цэргийн албан хаагчдыг дайчилсан байгаа аж. Баасан гарагт/2023.08.18/ 16 нисэх онгоцыг сэргээн засварлана гэжээ.

Ослоос урьдчилан сэргийлэхийн тулд жуулчдын дуртай Тейде уул, Тейде астрофизикийн хүрээлэн рүү нэвтрэх бүх замыг хаасан гэв.

Эх сурвалж: Reuters

Б.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button