Дэлхийн хамгийн урт сахалтай америк эмэгтэй Гиннесийн рекордыг эвдэв

АНУ-ын Мичиган мужид оршин суудаг эмэгтэй дэлхийн хамгийн урт сахалтай эмэгтэйн Гиннесийн рекордыг шинээр тогтоосон байна. Гиннесийн албанаас өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр 38 настай Эрин Хоникатт олон уйланхайт өндгөвчний синдромтой тул 30 см урттай сахал ургуулж чаджээ.
Олон уйланхай үүсдэг синдром нь эмэгтэй хүний биед хормоны тэнцвэргүй байдллыг үүсгэж, үүнтэй холбоотой олон төрлийн шинж тэмдэг үзүүлдэг байна.
Хоникаттын хувьд түүний сахал их хэмжээгээр ургах болж, үүний улмаас тэрбээр сахлаа өдөрт гурван удаа авдаг байсан юм. Гиннесийн байгууллагаас мэдээлснээр Хоникатт насанд хүрээд сахлаа хусахаа больж, ургуулж эхэлсэн байна.
Түүнд дэлхийн хамгийн урт сахалтай эмэгтэйн рекорд эвдсэн батламжийг өнгөрсөн хоёрдугаар сарын наймны өдөр гардуулж өгчээ. Хоникаттаас өмнө 75 настай Вивиан Вилер 25.5 см сахал ургуулж тус рекордыг эзэмшдэг байсан юм.
Эх сурвалж: The Guardian
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
одоо шинэ рекорд нь хэдэн см болсон юм бол тодорхой юмаа бичээрэй