ОХУ Украины Чернигов хотод цохилт өгсний улмаас 7 хүн нас барж, 144 хүн бэртжээ

ОХУ-ын арми Чернигов хотын төв талбайд агаараас цохилт өгсний улмаас 7 хүн нас барж, 144 хүн бэртсэн талаар Украины албаны хүмүүс мэдээлжээ.
Володимир Зеленський Швед дэх айлчлалаа дуусгасны дараа, ням гарагт (2023.08.20) мэдэгдэл хийхдээ "Манай цэргүүд энэ террорист халдлагынх нь хариуг Оросуудад өгнө гэдэгт итгэлтэй байна" гэж хэлсэн аж.
144 хүн бэртсэний 15 нь хүүхэд байсан бол нас барсан хүмүүсийн нэг нь 6 настай охин байжээ. Машиндаа байсан эсвэл зам хөндлөн гарч явсан хүмүүс хохирогчдын ихэнх нь байсан гэж Украины Дотоод хэргийн сайд Игорь Клыменко өөрийн Телеграм хуудас дээрээ бичсэн байна.
Болсон явдлыг харсан 63 настай Валентина "Аймшигтай, үнэхээр аймшигтай. Тэнд шархадсан хүмүүс, түргэн тусламжийн машин, шилний хагархай тарсан байсан. Хар дарсан зүүд, яг л хар дарсан зүүд мэт" гэж хэлсэн юм.
Эх сурвалж: Reuters
Б.БУЯНДОРЖ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Оросын нутагт дроны халдлага их болж. Зеленский террорист халдлагыг укрианчуудад хорирлосон нь дээр. Оросууд уг нь цэргийнхэн зэвсэг нуугдсан биш обеьктуудад цохилт өгдөггүй гэж би ойлгосон.
Оросууд ч одоо фронтод бус том хотуудын төв тэлбай нтр аль олон энгийн номхон иргэд цугалдаг газруудад л цохилт өгдөг нь ямар учиртай юм бэ ?!
Жинхэнэ дээрмийн дайн л харагдаад бна даа !
Гаднаас зэвсэг нийлүүлээд байвал амёрикчууд бусдын нутагт яаж дайн хийдэг тийм маягаар үзэх хэрэгтэй дээ