Нийгэм мэдээ

Сэлэнгийн Сант суманд бүл баавгай нутагшиж, арваад хонь, ямаа барьжээ

Сэлэнгэ аймгийн Сант сумын Ишгэнт гэх газар ойгоос баавгай ойр, ойрхон гарч ирж, иргэдийн малнаас идэх болжээ.

Өнгөрсөн хавраас эхлээд тус газрын орчимд нутагладаг дөрвөн айлаас тус бүр 3-4 хонь, ямаа барьсан байна. Нутгийн иргэдийн ажигласнаар энэ хэсэгт 3-4 баавгай байгаа бололтой. Ишгэнт гэх газар Бүрэнхан уулын салбар төгсгөл хэсэг бөгөөд ой мод багатай. Гэвч энэ багахан ойд өдий тооны баавгай нутагшиж, ойр ойрхон иргэдийн мал сүргээс барьж байгаа нь орон нутагт асуудал учруулаад байгаа юм.

Баавгай дархан цаазат амьтан учраас хороож болохгүй. Тийм учраас орон нутгийн удирдлага, холбогдох мэргэжилтнүүд малчин иргэдэд бага насны хүүхдээ малд явуулахгүй байх, ой мод руу орохгүй байхыг зөвлөдөг байна.

Тухайн орчинд сумын нэгдүгээр багийн малчин өрхүүд зусдаг. Намар болохоор уулнаасаа доош буудаг учир баавгайн аюулаас холдох цаг ойртож байгаа гэнэ. Баавгай жимс, самраар хооллочихдог. Гэвч энэ ойд самар ургадаггүй, үхрийн нүд жимс тийм ч элбэг биш ургадаг аж.  Иргэд эдгээр баавгайг бүл салж яваа амьтад гэж таамаглаж буй. Орчмын малчид сумын удирдлагуудад баавгай харсан тохиолдол бүрээ мэдээлдэг бөгөөд Ишгэнтээс өөр хоёр ч газар баавгай байгаа талаар хэлжээ.

Сант сумын холбогдох албаны хүмүүс аймгийнхаа байгаль орчны газар хандсан бөгөөд ямар нэгэн шийдвэртэй хариуг өгөөгүй байгаа ажээ.   

Үүнээс гадна хоёр ч газар баавгай мэр, сэр харагддаг гэнэ.   

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үхсэний дархан цааз. Нам буудаж устга.

Зочин
Зочин

Муусайн баавгайнуудыг харагдсан газар устгаж байх хэрэгтэй. Малаа идүүлээд мөн өөрснийгээ идүүлээд байхдаа яахав дээ. Тэр муу баавгайн дархан цааз мааз гэж юу байхав дээ. Хүнээс үнэтэй баавгай байдаг юм уу. Хэрвээ байдаг бол манайд л байдаг байх нь л дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харинмтиймээ. Нууцаар буудаад алах хэрэгтэй. Тэгээд газр бул

Эрдэнэ
Эрдэнэ

Айлгаж хөөж явуулах арга хэмжээ авахгүй бол хэцүүдэх юм байна малчид

Зочин
Зочин

Barij avaad uchruulsan hohirliin hemjeegeer n shorond suulga haha

Зочин
Зочин

хүн ,малд халдсан бол бууддаг хуули батал ! !

Зочин
Зочин

Анхдагч эзэн нь баавгай байна. Харин түүний эзэмшлээс холдох хэрэгтэй

Хоц
Хоц

Та нар схмар түүж байгалиа сүйтгээд байхаар аргагүй шдээ төлбөрөө л төлж байна гээд ойлго

Зочин
Зочин

Заваан баавгайг бүгдийг нь алж устга. Хүн барьсан шүү. Заваан амьтад. Бүгдийг нь алвал таарна.

Зочин
Зочин

хүнээс үнэтэй араатан гэж юу байдгийн. хүн бариулахад ч арга хэмжээ авсангүй.

Холбоотой мэдээ

Back to top button