Сурагч Б.Тайванбатын "фотошоп"-оор зурсан гүүр удахгүй биеллээ олно

Дархан хотод автозамын аюулгүй байдлыг хангах зорилготой анхны гүүрэн гарцыг Оюуны-Ирээдүй цогцолборын дэргэд барих ажил эхлэх гэж буй. Барилгын ажлын явцад хүүхэд, багачууд түүгээр зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой байж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Тодруулбал, Дархан-Уул аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ЕБ-ын сургуулиудаас хамгийн олон сурагчтай нь “Оюуны ирээдүй” цогцолбор юм байна. Хоёр урсгал, дөрвөн эгнээ автозамын хажууд сургуулийн А байр буюу дунд, ахлах ангийнхан суралцдаг аж.
Багш сурагчдын зүгээс "Гэрлэн дохио, явган хүний гарц, тэмдэглэгээтэй ч өдөр бүр айдастай байдаг, зарим жолооч дүрэм зөрчих ч тохиолдол гардаг учир эрсдэл өндөртэй" хэмээжээ.
Харин тус сургуулийн 12-5 ангийн сурагч Б.Тайванбат 2020 онд фотошоп программ ашиглан өөрийн болон сургуулийнхаа хүүхдүүдийн хүслийг зурагт буулгаж нийгмийн сүлжээнд тавьж байсан аж. Гүүрэн гарцтай болж айх айдасгүй сургуульдаа ирж, очих агуулгыг илэрхийлсэн уг зургийг бодит болгохоор орон нутгийн төсөвт зардлыг нь суулгаж шийдвэрлэжээ.
Уг гүүрэн гарцын зургийг бодит болгож төслийг дэмжиж, ажил хэрэг болгож буйд нарт багш сурагчид талархсанаа илэрхийлж байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МУУХАЙ МУУХАЙ СТАНДАРТНЫ БУС ГҮҮР ХИЙХ ЮМАА ДЭЭР НЬ АРИУН ЦЭВЭРИЙН ШААРДЛАГА МУУ МУУХАЙ МАТЕРИАЛААР ХИЙДЭГ УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ТҮВШИНД СЭТГЭЖ ХИЙМЭЭР Л БАЙНА Л ДАА , ЭНД ХИЙЦ АШИГЛАЛТЫН АРЧИЛГАА, ГАРЦЫН ӨНДӨР ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ НЬ ХЭЛ БАЙГАА ЮМ.
стандард бус
Ганц ганц тулгууртай юм. Би лав явахаас айна. Ядаж 2 захынх нь арай сайн тулгууртай байв�##� болно.