Баян-Өлгий: Ховд аймгийн хоёр иргэн хууль бусаар тарвага агнажээ
Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 453 дугаар захирамжаар тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын ажлыг энэ сарын 16-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
Энэ ажлын хүрээнд хууль бус ан агнууртай тэмцэх зорилгоор хөдөө сумдад хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэг ажиллуулж байгаа аж.
Тодруулбал, аймгийн БОАЖГ, ОБГ, Зоонозын өвчин судлалын төвийн алба хаагчид гурван сумын байгаль хамгаалагч нартай хамтран энэ сарын 23-ны өдөр Толбо сумын зургаадугаар багийн нутаг дэвсгэрт орших Хонгор өлөн хэмээх газраас Ховд аймгийн хоёр иргэн тарвага агнасан зөрчлийг илрүүлжээ.
Тухайн этгээдүүдэд хуулийн хүрээнд зөрчил хянан шалгах ажиллагаа явуулж, тухайн иргэдэд хариуцлага тооцсон байна.
Амьтны тухай хуульд зааснаар хууль бусаар тарвага агнасан тохиолдолд экологи-эдийн засгийн үнэлгээг нь хоёр дахин өсгөж нөхөн төлүүлж, ашигласан эд зүйл, орлогыг хурааж улсын хөрөнгө болгох ажээ.
Тиймээс болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас анхааруулж байна.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аааяаяа аймаар том мафи илрүүлжээ. Илрүүлсэн хүмүүст нь шууд гавьяат өгөх хэрэгтэй. Харин нүүрсний хулгайчдыг яасан бэ?
ПӨӨХ АЙМААР ТОМ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЖЭЭ ХОЁР ТАРВАГА АЙМААРАА АРАЙ ХЭТЭРНЭЭ ХОЁРЫН ХОЁР ТАРВАГЫГ БУУДАН АЛААД ШАРЖ ИДЭХИЙГ ЗАВДЖЭЭ
Хулгана идэхээ болиочээ.70 гаруй сая малтай байж
Аймаар том хэрэг илрүүлжээ