Нийгэм мэдээ

Тэрэлж орчимд 74 газрын эзэмших эрхийг хүчингүй болгоно

Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглагч иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглалтын мэдээллийн санд Монгол Улсын “Усны тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-д “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, 22.2.1-д “онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно”, “Газрын тухай” хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д заасан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын нийтлэг горимыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна.

Иймд дээрхи хуулийн заалтыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүчингүй болгох болсонтой холбогдуулан Монгол Улсын “Захиргааны ерөнхий хууль”-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь хэсэгт заасны дагуу хариу тайлбар, нотлох баримтын хамт 2023 оны 08 дугаар сарын 31-ний дотор хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү.

Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль, журмын дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгоход саад болохгүйг анхаарна уу.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам Горхи-Тэрэлжийн Байгалийн Цогцолборт Газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2023-08-26 14:39

baga bnaa

Иргэн
Иргэн
2023-08-26 21:36

Тэрэлж замаа �##�дсан шүү дээ.1000.татан буулга.голоос 10м зайтай амр�##�т зөндөө.та нар чадахуу...харж л байя..

Зочин
Зочин
2023-08-27 07:06

Маш зөв ажлын эхлэл байна. Тэрэлж бол шарга морьт шиг л харагдах дөхөж байна. Энд газар зохион байгуул�##�т, төлөвлөлт гэж хлга. Хэн дуртай нь хаана гэр барьж жорлонгоо ухах ньх рээс хэтрэх шиг харагдах юм

Зочин
Зочин
2023-08-27 11:15

Zuv zuv baigalig tam bolgoj bgaa shuu

Irgen
Irgen
2023-08-28 08:49

Dandaa ireedui tsag deer shaahiimaa

Холбоотой мэдээ

Back to top button