Нийгэм мэдээ

Нүүдлийн шувууд хоноглодог Нүцгэн булагийн усыг хашиж, хамгаалжээ

Өмнөговь аймгийн Булган сумын Нүцгэн булагийн усыг хашиж хамгаалжээ.

Ингэснээр усны ундарга нэмэгдэж, цөөрөм, тогтоол ус бий болж, ургамлын зүйл сэргэн зэгс ургаж эхэлсэн байна.

Марцны шил өвс, ширэг улалж, гялгар дэрс, багваахай өтгөрөн ургаж буй энэ газар цагаан сүүлт хөгчүү, одой элсэг, шөвгөн хараалж, дэлхийн хэмжээнд "нэн ховор", "устаж буй" зүйлд тооцогддог, Зүүн Азийн усны хамгийн том шувуу борцгор хотон зэрэг шувууд намрын нүүдлээрээ ирж хоноглодог байна.

Говь нутгийнхан цаашдаа булаг шандын хамгаалалтыг энэ загвараар хийвэл хамгийн сайн шийдэл болно гэж судлаачид зөвлөж байна.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button