Нийгэм мэдээ

Тодруулга: "БНХАУ-ын талд гал гарсан тул нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй"

Замын-Үүд-Эрээн боомтын каргоны хашаанд их хэмжээний гал гарсан байна.

Мэдээллийг анх тэнд байсан иргэд бичлэг хэлбэрээр байршуулан түгээсэн юм.

Энэ талаар Гаалийн ерөнхий газраас тодрууллаа. Ингэхэд "БНХАУ-ын талд хамаарах хяналтын талбайд гал гарсан байна. Монголын газар нутагт хамаарахгүй тул бид шалгах, мэдээлэх авах боломжгүй байна. Боомтын хяналтын талбай учир ихэвчлэн монголчуудад хамаарах ачаа, бараа байсан болов уу. Хэрэв БНХАУ-ын талаас мэдээлэл өгвөл бид дамжуулъя" гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button