Нийгэм мэдээ
Шүгэл үлээсэн цагдаатай ЦЕГ-ын ажлын хэсэг өнөөдөр уулзана

Булган аймгийн Орхон сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад О.Цэлмэг цахим орчинд тус аймгийн цагдаагийн газрын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын хууль бус, ёс зүйгүй үйлдлийн талаар мэдээлсэн.
Тодруулбал, алба хаагчдын цалингаас ор үндэслэлгүй суутгал авсан асуудлыг 126 дугаарт мэдэгдсэн. Мөн өөрийнх нь утасны биллийг хууль бусаар авч, ярианы түүхээр нь хяналт хийж зарим иргэдийг дуудан мэдүүлэг авсан талаар пост оруулсан.
Тэгвэл ЦЕГ-аас томилсон ажлын хэсэг Булган аймагт ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр О.Цэлмэгтэй уулзахаар дуудсан байна.
Булган аймгийн цагдаагийн газраас О.Цэлмэг дээр ахмадын байгууллагын ажилтантайгаа муудалцсан, нийгмийн сүлжээнд мэдээлэл түгээсэн гэх үндэслэлээр мэдүүлэг авч, шалгаж байгаа юм.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ залуухан цагдааг ЦЕГ нь яаж мушгиж айлгах нь уу, харах л үлдлээ дээ ! Амьд үлдээдэг байгаа даа !
Шударга бусын эсрэг дуугарсных нь төлөө энэ залууд ямар нэг муу нэр хоч өгч, хар муу зүйл битгий л наагаасай гэж хүснэм. Эмнэлгүүдэд байгаа бузар булай нэг л өдөр дэлгэгдэнэ дээ. Аливаа зүйл цаг хугацаатай.
Яаж мушгиж юу гэж гүтгэх болдоо????нүдэнд харагдаж л байна.....ккк..энэ залууг зүгээр ажлы нь хийлгэхгүйдээ
Цэлмэг дүү болгоомжтой байгаарай.аюултай гэдгийг мэднэ байхоо
Цагдаагийхан ялзралаа нуун өмгөөлж, залуу үеэ нухчи н дарах вий ! Цагдаагийн бүх юм нь хуурамч худлаа, шүгэл үлээсний мөрөөр шалгаад даргы нь халлаа гэс эн чинь аль эрт 7-р сард халчихсан байсныгаа сая хал сан мэт болгосон байх жишээтэй. Цаг үе, нийгэм өөр болж байгааг цагдаа нар ер мэддэггүй дүнхүүнүүд ш дээ ! Өөрсдийгөө өмөөрдөг ХХ| зууны "хуучин хүүнүүд", монголын хүн амыг бүгдий нь "гэмт хэрэгтэн" мэтээр төсөөлж явдаг, ёс суртахуунгүй хүмүүс !
Асуудлыг аль болох зөв өнцгөөс харж Цэлмэгийг хамгаалж холбогдон ажлын нөхцөл байдал нь хэвийн болох хүртэл холбогдон ажиллах хэрэгтэй.