СПОРТ

Монгол Улс багийн спортын төрлөөр олимпийн эрх анх удаа авлаа

Сагсан бөмбөгийн 3x3 төрөлд “Токио-2020” олимпийн эрх авсан орнуудыг дөнгөж сая зарлалаа. Монголын эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөгчид чансаагаараа олимпийн эрхийн болзол хангаад байсан.

https://www.facebook.com/FIBA3x3/videos/418768642374841/UzpfSTE0MjAwNzY2MjI6MTAyMjEyNTc5ODEzMDUzMDg/

Тэгвэл Монголын эмэгтэй сагсан бөмбөгчид “Токио-2020” олимпийн наадамд өрсөлдөх эрх албан ёсоор авлаа. Ингэснээр Монголын багийн спортын түүхэнд анх удаа олимпийн эрх хүртэж байгаа юм.

Тэдэнтэй хамт ОХУ, Румын, БНХАУ-ын эмэгтэй сагсан бөмбөгчид олимпийн эрх авлаа. Манай бүсгүйчүүд Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ, Э.Чимэддолгор, Б.Солонго нараар багаа бүрдүүлсэн юм. 

Япон улс зохион байгуулагч орны давуу эрх эдлэн цагаан хуудсаар эрэгтэй багаа оролцуулахаар шийдвэрлэснээр манай эрчүүд чансаагаараа олимпийн эрх авах боломжгүй болов. Тэд олимпийн эрх олгох хоёр ч тэмцээнээс эрх авах боломжтой. Эрэгтэйчүүдийн ангилалд Серби, ОХУ, БНХАУ, Японы сагсан бөмбөгчид олимпийн эрх хүртлээ.

https://www.facebook.com/MGL3x3/videos/778065075976856/UzpfSTEwMDAwMjIwNjYzNzIyNToyNTY1NDk0NTI2ODY3NDEw/

Б.БУЯНДАЛАЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
LesOrdiff
LesOrdiff
2020-01-28 09:32

Cheap Vigra [url=http://cialibuy.com]cialis[/url] Ou Acheter Du Viagra Librement Buy Cialis Avis Sur Achat Cytotec En Ligne

LesOrdiff
LesOrdiff
2020-02-07 19:40

Buy Tamoxifen Tablets http://buycialisuss.com - Buy Cialis Efectos Del Cialis En La Mujer Buy Cialis Buy Renova Without Prescription

Холбоотой мэдээ

Back to top button