Нийгэм мэдээ

Хөнгөлөлттэй эмийг онлайнаар захиалга авч, хүргэлтээр зардаг аптекуудын гэрээг цуцаллаа

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2023 онд “Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлэх гэрээ” байгуулсан Монос групп, “Ундрам хан хангай” ХХК-ийн Номин сендар, Өнөрплаза, Сансар клонк, Залуучууд, Зайсан цацрал, Хоумланд, УБ таун эмийн сангууд нь гэрээний үүргээ зөрчиж эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмийг онлайн захиалга авч, хүргэлтийн үйлчилгээ хийсэн зөрчлийг илрүүллээ.

Гэрээт эмийн сангууд гэрээт байгууллагаас тогтоосон шаардлагад нийцүүлж цахим системээр мэдээллээ солилцох, эмзүйч, жор баригч нар эмчийн бичсэн жороор даатгуулагчийн иргэний үнэмлэхийг үндэслэн хөнгөлөлттэй эмийг олгох, хэрэглэх зааврыг ойлгомжтой тайлбарлан өгөх үүрэгтэй байдаг.

Гэтэл нэр бүхий эмийн сангууд Emonos цахим системийг ашиглаж, онлайн захиалга авч, хүргэлт хийж байсан үйлдлийг зогсоож, даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлтийн тусламж үзүүлэх гэрээг 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс түдгэлзүүлэх арга хэмжээ авлаа.

Иймд иргэддээ анхааруулахад ЭМДЕГ-тай гэрээтэй эмийн сангуудаас хөнгөлөлттэй эмийг авч үйлчлүүлэх нь зүйтэй.

Эх сурвалж: ЭМДЕГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Яагаад ийм хоцрогдсон байдаг вэ ? Жороо илгээгээд
Яагаад ийм хоцрогдсон байдаг вэ ? Жороо илгээгээд

Хоцрогдсон юм бэ ? Жороо цахимаар илгээгээд авч болно. Бүх бүртгэл нь байна. Хүсвэл иргэний үнэмлэх ч үзүүлж болно. Гэвч эмийн сангаас авахад ч иргэний үнэмлэх үздэггүй жороо хараад өгдөг. Харин ч орчин үеийн завгүй хэрэглэгчдийг амраах үйлчилгээ. Жороо илгээгээд хүргүүлж болно. Та нар гадаадын дурын онлаин эмийн санг үз. Эм нь жортой жоргүйгээрээ ялгаатай, жортой бол жороо өгч байж л захиалга хийж гэрийн хаягаар хүргүүлнэ. Жор нь танай системд угаасаа орсон байдаг.

Зочин
Зочин

Маш зөв

Холбоотой мэдээ

Back to top button