НИЙГЭМНийгэм мэдээ

Тэгш, сондгойгоор зорчуулах шийдвэр пүрэв гарагт дуусна

Хичээлийн шинэ жилтэй холбогдуулан замын хөдөлгөөнд зохицуулалт хийж, 20 хоногийн турш тэгш сондгойгоор зорчуулах шийдвэр гаргаж, хэрэгжүүлж байгаа билээ. Тодруулбал,

Наймдугаар сарын 26, 28, 30

Есдүгээр сарын 01, 03, 05, 07, 09, 11, 13-ны өдрүүдэд ТЭГШ тоогоор төгссөн

Наймдугаар сарын 27, 29, 31

Есдүгээр сарын 02, 04, 06, 08, 10, 12, 14-ний өдрүүдэд СОНДГОЙ тоогоор төгссөн

дугаартай автомашинууд хөдөлгөөнд оролцож буй юм.

Харин баасан гарагаас /2023.09.15/ тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд хэвийн оролцох ажээ.

Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай захирамжийн хүрээнд 564 алба хаагч хоёр ээлжээр ажиллан, хөдөлгөөн зохион байгуулсан. Автомашины дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцуулсан эхний өдөр хөдөлгөөний эрчим 31 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан гэж мэдээлсэн билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дахиад шийдэл олтлоо үргэлжлүүлсэн дээр

Зочинcc
Зочинcc

DUUSGAACHEE,SHIIDEL CHIN ENE UU ERGUU UHERNUUDEE

Холбоотой мэдээ

Back to top button