Д.Мөнх-Эрдэнийн гэргий хүүхдүүдтэйгээ хамт өлсгөлөн зарлана гэж мэдэгдлээ

Иргэн Д.Мөнх-Эрдэнийн эхнэр, хүүхэд төв талбай дээр суулт хийж, өлсгөлөн зарлана. Тодруулбал, түүний эхнэр Д.Баянжаргал нөхрөө хэлмэгдсэн, ингэхдээ харьяаллын бус хорих ангид хуваарилсан. 413 дугаар хорих ангийн дарга нь ар гэрийн хуулийн хугацааны эргэлт, цахим уулзалт хийх үеэр дарамталсан хэмээжээ.
Түүнчлэн төрийн дээд удирдлагуудад хандаж "Хэд хэдэн удаа хагалгаанд орж, өвдөж зовж яваа хөгшин настай аав ээжийг нь, энхрий бяцхан үрсийг нь бодоод хуулийн дагуу 2023-11-05-нд магадланд орохоор нь шоронгоосоо суллаж өгөхийг хичээнгүйлэн гуйя.
Үгүй бол би бяцхан үрстэйгээ Үндсэн Хуулинд заасны дагуу 11-р сард үзэл бодлоо илэрхийлж Төрийн ордны өмнө, төв талбайд суулт хийж, өлсгөлөн зарлах болно." гэлээ.
Мөн зүгээр л эр нөхөртэйгөө элэг бүтэн амьдармаар байна. Шоронгоос нөхрийг минь суллавал лайв хийлгэхгүй гэж аав ээжийнх нь хамт амлаж байна. Нөхөр маань аав ээж, эхнэр хүүхдүүдийнхээ хамт байхын тулд үгэнд минь орох байлгүй дээ гэлээ.
Д.Мөнх-Эрдэнэ давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхээс оноосон хорих ялыг хөнгөрүүлж, нэг жил арван сар болгосон. Үүний дараа хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан ч хэлэлцэхээс татгалзсан билээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жаахан ухаан суусан байгаа даа гараад аятайхан зөв байгаарай. Их тавьтаргүйм байна лээ.
Энэ дарангуйлагч МАНын эсрэг харин ч сайн тэмцсэн шүү
Ajil uil n butemjtei bh boltugai.
Одоо хэдхэн сар үлдсэн бишүү ингэж хүүхдээрээ дэнчин тавих хэрэг байна уу.
Уг нь өнөөгийн сайд дарга нарын дарамтын эсрэг иймэрхүү тэмцэгч мөн лайвчин хэрэгтэй л байгаа юм даа.
Хулгай луйвартай ил цагаан тэмцэж авилгач дарга нарыг илчилсэн хүн шоронд сууж,олон зуун тэрбумаар нь идсэн авилгачид хэрэг нь удааширсаар таг чиг болдог ямар нийгэмд бид амьдраад байнаа бид.
ЗА БОЛЬЖ ҮЗ ТАВЬТАРГҮЙ МӨНХЭРДЭНЭ
өөрөө л өлсгөлөн зарла хүүхдүүд бүү оролцуул
Ene hun zasarsan gj bodoj bn