Нийгэм мэдээ
"Ардын хүү" О.Пүрэв агсны гэр бүл байртай боллоо

Монголын холимог тулааны шилдэг тамирчин “Ардын хүү” хочит О.Пүрэв агсны ар гэрт орон сууц авч өгөхөөр эхлүүлсэн хандивын аянг өчигдөр /2023.09.25/ зогсоосон. Монголын тулааны шилдэг тамирчдын холбоо Ардын хүүгийн сүүлийн хүслийг биелүүлэхээр уг аяныг эхлүүлсэн билээ.
Дэвжээний нөхөд нь санаачлан өрнүүлсэн хандиваар сар гаруйн хугацаанд нийт 87 сая төгрөг цугларч, талийгаачийн гэр бүлийг шинэ орон сууцанд оруулахаар болжээ.
О.Пүрэв өнгөрсөн наймдугаар сарын 1-нд зуурдаар таалал төгссөн билээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.