Нийгэм мэдээ

Сэлбэ доогуур бохирын шугам суурилуулахыг завдсан компанийн ажлыг зогсоолоо

Усны газраас дүгнэлт гаргуулааггүй “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Тодруулбал, өчигдөр буюу /2023.09.26/ Сэлбэ голын онцгой хамгаалалтын бүсэд гол доогуур бохирын шугам татахаар газар шорооны ажлаа эхлүүлээд байсан “Ди Ар Жэй” компанийн үйл ажиллагааг зогсоолоо.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Үер бууж эрдэнэт хүний амь нас эрсдээд удаагүй байна. Гэтэл нөгөө л үер буусан газар дээр дур мэдэн, хэзээ ч дахиад үер болохгүй мэт аашлах. Энэ үйлдлийг таслан зогсоосон иргэддээ баярлалаа. Усны тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Сэлбэ голд бохирын шугам суурилуулах ажлыг гүйцэтгэж байсан аж ахуйн нэгжийн хууль бус үйл ажиллагааг зогсоолоо” хэмээжээ.

 “Ди Ар Жэй” компани шугам хоолойн ажлаа эхлүүлэхдээ Усны газраар дүгнэлт гаргуулаагүй, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй зэрэг хэд хэдэн зөрчил гаргасан байна.

Б.УУГАНБОЛОР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-27 12:36

iim horlon suitgegch nowshnuudad yal ogood shoron yawuulwal taarna

өмгөөлөгч Зочин
өмгөөлөгч Зочин
2023-09-27 12:45

тэнэгээр дүүрчихсэн орон юм уу хаашаа юм вэ мөнгө л олж байв�##� хүний амь нас хамаагүй болж дээ

зочин
зочин
2023-09-27 13:28

эргүү

Зочин
Зочин
2023-09-27 18:11

Ийм тохиолдолд дахин өндийхгүй болтол нь торгож баймаар юм аа, төлөхгүй бол хоригдоно л биз.

Зочин
Зочин
2023-09-28 09:07

Даварсан зда

Холбоотой мэдээ

Back to top button