Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-д эцэг эхчүүдийг ангид зөвшөөрөлгүй дүрс бичлэг авахыг хоригложээ

Өмнөд Солонгосын Боловсролын яам цэцэрлэг, сургуулиудад шинээр баталсан удирдамжаа тарааж өгсөн байна. Шинэ удирдамжид эцэг эхчүүдийг зөвшөөрөлгүйгээр сургуулийн ангид дүрс бичлэг хийхийг хориглосон дүрэм баталжээ.

Энэ удирдамжийг сургууль цэцэрлэгийн орчинд багш нарын эрхийг хамгаалах зорилготой баталсан байна. Сүүлийн саруудад Өмнөд Солонгост хэд хэдэн багш амиа хорлосны улмаас тус улсын нийгэмд багш нарын эрхийн асуудал хөндөгдөх яригдах болсон юм.

Олон зуун багш нар гудамжинд гаран зарим эцэг эхчүүд багш нарын эрхийг ноцтой зөрчин, дарамталж байгаа нь амиа хорлоход хүргэж байна гэж жагсаал хийсэн билээ.

БНСУ-ын Боловсролын яамны гаргасан шинэ удирдамжийн дагуу эцэг эхчүүд багшийн зөвшөөрөлгүй багш сурагчдын яриаг бичиж болохгүй аж. Энэ журмыг зөрчвөл Харилцаа холбооны нууцыг хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэлд тооцож холбогдох мөрдөн байцаах албанд мэдэгдэх юм.

Мөн эцэг эхчүүд багш нар луу залгах бол зөвхөн ажлын цагаар, хүүхдүүдийнхээ талаар ярихаар л залгах ёстой шийдсэн байна. Сурагчдыг ухаалаг гар утас, ухаалаг цаг, таблет, нөүтбүүк гэх мэт ямар нэгэн мэдээллийн технологийн хэрэгсэл ангидаа ашиглахыг шинэ журамд хоригложээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-09-29 11:00

Манайд ингэдэг бол гое тээ

Холбоотой мэдээ

Back to top button