Олон улсын олимпийн хороо ОХУ-ыг гишүүнээсээ хаслаа

Олон Улсын Олимпын Хорооноос ОХУ-ын олимпийн хорооны талаар мэдэгдэл хийлээ.
Тодруулбал, ОХУ Украины газар нутгийг булаан эзэлж, дөрвөн мужийг өөрийн улсын бүрэлдэхүүнд нэгтгэн авсан, ингэхдээ мужуудын Олимпийн Хороог ОХУ-ын Олимпийн Хорооны гишүүн гэж үзсэн шийдвэрийг аравдугаар сарын 5-ны өдөр гаргасан нь зарчимд нийцэхгүй үйлдэл хэмээн дүгнэв. Улмаар ОХУ-ын Олимпийн хороог цаашид Олон Улсын Олимпын байгууллагын гишүүн гэж үзэхгүй, тус байгууллагад ОУОХ-ноос ямар нэгэн дэмжлэг тусламж үзүүлэхгүй гэж мэдэгдлээ.
Түүнчлэн ОУОХ Оросын тамирчид Парис 2024 Зуны Олимпын наадамд ОУОХ-ны далбааны доор оролцох боломжтой эсэхийг ч ярилцана гэв. Харин уг шийдвэрийг ОХУ-ын Олимпын хороо "улс төрийн сэдэлтэй ээлжит үр дүнгүй шийдвэр" хэмээн тодорхойлжээ.
ОХУ Украин руу довтолсноос хойш улс орнууд ОУОХ-ОХУ болон Беларусийн баг тамирчдыг олон улсын тэмцээн уралдаанаас бүр мөсөн хасахыг шаардсаар байгаа ч ОУОХ улс орнуудын Олимпын хороодод дээрх хоёр улсын баг тамирчдыг тэмцээнд уралдаанд оролцохыг нь зөвшөөрөхийг уриалсан юм.
Өнөөдрийн байдлаар ОУОХ-ны тогтоосон хоригийн дагуу ОХУ болон Беларусийн нутаг дэвсгэрт олон улсын ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулах хориотой бөгөөд дээрх хоёр улсын туг далбаа, төрийн дуулал, таних тэмдэг зэргийг спортын тэмцээн уралдааны үед ашиглах нь хориглоно.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Америкийг бас хасах ёстой бас л бусдын нутаг руу халдан довтолдог
Тамирчид харамсалтай
ОУ олимпийн хороо гж хнаас даалгавартай санхүүжилттэй газар вэ гдг нь харагдаж бнадаа ер нь ОУ гсн нэр томъёотой бүх байгуулгууд
Спортыг улс төртэй хутгаж байна. Дайн өдөөсөн, зэвсэг нийлүүлсэн олон орон байна. Адилхан хандаж байгаа юм алга.
Болж! Өмхий бузарын фашист оросыг устгах ёстой. Дэлхийн хөрснөөс арчиж хая! Чингис хааныг минь хэчнээн жил гутаав? Монголчуудыг хэчнээн жил хорлов? Монголчуудын эртний түүхэн, мөнхийн өст дайсан оросыг устгавал их эзэн Чингис хааны хүч чадал эргэж ирэх болно.