Нийгэм мэдээ
Ханх суманд үүрээр хүчтэй газар хөдлөлт болжээ

Өнөөдөр үүрээр буюу аравдугаар сарын 13-ны өдрийн 05:04:22 цагт Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун зүгт 32 км зайд 4.4 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо.
Газар зүйн байршил (өргөрөг, уртраг) 51°34'12.0"N 100°12'00.0"E -д уг газар хөдлөлт болжээ.

4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт нь олон хүн мэдрэх хэмжээнд чичирхийлдэг бөгөөд энэ хэмжээний хөдлөлт жилд дэлхий дээр 6200 орчим удаа тохиолддог байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.