Нийгэм мэдээ
Осол гарахад нөлөөлсөн хэмээн Яармагийн замын I эгнээний хашлагыг буулгалаа

Нийтийн тээврийг зорчуулах зорилгоор Яармагийн замын нэгдүгээр эгнээнд хашлага тавьсан.
Гэвч иргэд уг хаалтыг осол, аваар гарахад их нөлөөлж байна гэж шүүмжилсэн тул Наадамчдын гудамжны эгнээ тусгаарлах хайснуудыг буулгаж эхэллээ. Харин иргэд, сурагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс автобусны буудал, сургууль орчмын газарт байршуулсан хайсыг хэвээр үлдээх юм байна.

Эгнээ тусгаарлах хайсыг өнгөрсөн есдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хоёр талдаа тус бүр 6,3 км зайд байрлуулсан. Энэ хугацаанд нийтийн тээврээр зорчилт 8-10 хувиар, автобусны зорчилтын хурд 12,2-оос 17,4 болж өссөн байна. Харин автомашины зорчих тоон үзүүлэлт буураагүй гэв.
Ц.ЭНХЖАРГАЛ




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хайран хөрөнгө ингэх байсан бол яах гэж анхнаасаа тавьж олон хүн хохироосон юм
Сохойчоод юугаа харж явдаг юм байж л байхад яасан юм
энэ шийдвэрийг гаргасан хүмүүс ямар хариуцлага хүлээх вэ?????