Нийгэм мэдээ

Сэтгүүлчдийн шаардлагыг МАН-ын бүлгээр хэлэлцэж байна

ХЗДХ-ийн сайдаар томилогдсон дороо Б.Энхбаяр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.

Сүүлийн өдрүүдэд нийгэмд өрнөсөн хүүхэд хүчирхийллийн гэмт хэргүүд, үүнээс улбаалсан олон нийтийн уур амьсгал ч нөлөөлсөн. Нөгөө талаас шинэ сайд энэ нөхцөл байдлыг ашигласан.

Тэгвэл нэмэлт өөрчлөлтөд, мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан ХҮНД ял шийтгэл оноох заалт туссан. Өмнө нь энэ заалт албан тушаалтан байсан бол одоо "Хүн" болж өөрчлөгдөөд байгаа юм. Ингэснээр зөвхөн мөрдөн шалгах ажиллагааг хариуцан явуулж буй албан тушаалтнуудаас гадна тодорхой мэдээллийг өөрийн эх сурвалжаар олж авч шүгэл үлээсэн, эсгүл түүнийг олон нийтэд мэдээлсэн сэтгүүлч хамаарах утга бий болж буй.

Харин энэ шаардлагыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хүлээн авснаа илэрхийллээ.

Тэрбээр “МСНЭ-ээс хүргүүлсэн шаардлагыг хүлээж авлаа. Бүлгийн хуралдааны дараа гарсан шийдвэрийг танилцуулна” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэтгүүлчийг шоронд хийж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button